Хөтөлбөрийн алба


Багшийн сургуулийн хөтөлбөрийн алба /ХА/ 2014 онд байгуулагдсан бөгөөд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан Сургалт, судалгааны албанаас үндсэн чиг үүргийн хувьд дараах байдлаар онцлог юм. Үүнд:

  • Бүтэц бүрэлдэхүүний хувьд 1+1 гэсэн бүрэлдэхүүнээс 1+9 болсон
  • Удирдлага, мэдээллийн системд шилжсэн
  • Оюутнууд хөтөлбөр болон багшийг сонгож, хичээлийн хуваариа зохиодог болсон
  • Кредит системд бүрэн шилжсэн
  • Бүрэлдэхүүн сургуулиудын хөтөлбөрийн албатай хамтран ажилладаг болсон
  • Оюутны хөгжлийн алба, ажилтнуудтай болсон
  • МУБИС-ийн сургалтын удирдлага, мэдээллийн систем нь Хөтөлбөрийн нэгдсэн алба, бүрэлдэхүүн сургуулиудын хөтөлбөрийн алба, Оюутны хөгжлийн албаны албан хэрэгцээнд lms.surgalt.mn, багш нарын үйл ажиллагаанд teacherweb.surgalt.mnbuteel.surgalt.mn, оюутанд зориулсан student.surgalt.mn, бакалавр, магистрантур, докторторантурын сургалтад элсэгчдэд зориулсан burtgel.surgalt.mn зайн сургалт, цахим тест онлайн хичээлд зориулсан elearning.surgalt.mn веб хуудастай.

Хөтөлбөрийн алба нь сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, багш нарын сургалтын цагийн ачааллыг тооцох, тогтоох, үнэлэх, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, оюутны хичээл сонголт болон түүнтэй холбоотой мэдээ, баримтыг бүрдүүлэх, хичээл сонгохтой холбогдон үүссэн асуудлыг шийдэж, хичээлийн хуваарийн тохиргоог хийх, оюутны суралцахуйн үйл ажиллагааг дэмжих орчин бүрдүүлэх зэрэг журамд заасан үндсэн чиг үүргийн дагуу ажиллаж байна. 

Бүтэц бүрэлдэхүүн:


 

Хөтөлбөрийн албаны дарга, доктор Б.Булган

Батчулууны Булган нь 1994 онд УБИС-ийг  монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. 1994 оноос одоог хүртэл Багшийн сургуульд багш, дэд захирал, хөтөлбөрийн албаны даргаар ажиллаж байна. 2014 онд “Бүтээгч багшийн хөгжил төлөвшлийг дэмжих төсөлт ажлын онол, арга зүйн судалгаа” сэдвээр Боловсрол судлалын доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. Багшийн сургуулийн бага боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн төвийн эрхлэгчээр 2002 оноос хойш ажиллаж, мэргэжил дээшлүүлэх сургалтад экскурс хичээл, хөтөч багш, бүтээлч бие даалт, бие даалт хамгаалалт зэрэг шинэ арга хэлбэрийг туршин хэрэгжүүлсэн. 

Тэрээр 1998 оноос олон улсын алхам алхмаар хөтөлбөр, 2006 оноос Монгол Улсын БСШУЯ болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хамтарсан Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжилБагшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх зэрэг төсөлд хамрагдан, сургагч, судлаач багшаар ажиллан, сургалт, судалгаа явуулж байв. 

 


 

Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, магистр Б.Мөнхцэцэг

Базарвааны Мөнхцэцэг нь 1996 онд УБИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр, 2002 онд Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2014 оноос Багшийн сургуульд оюутан хариуцсан зохион байгуулагч, Хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байна. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, МХНУТ-ийн багш нарын цагийн ноогдол, ачааллыг тулгах, хянах, тооцох, хичээлийн болон ОБДА-ын хуваарийг гаргах, батлуулах, түүний биелэлтэд өдөр тутам хяналт тавих, оюутны хичээл сонголт хийх, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, гэрээт багш нарын цагийн тооцоог гаргаж хянах, кредит нөхөх, дахин судлах сургалтыг төлөвлөх, зохион байгуулах, сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн хөгжил, хичээлийн судалгаа, арга зүйн хөгжил, багшийн хөгжил, багш нарын хамтын ажиллагааны багуудтай ажиллах, багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна.


 


 


 

 

Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, магистр Ө.Болорцэцэг

 Өлзийн Болорцэцэг нь 2002 онд Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр, 2008 онд Монгол судлалын сургуулийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр, 2012 онд Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2005 оноос Багшийн сургуульд нарийн бичиг, ССА-ны мэргэжилтэн, Хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байна. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, МБУТ-ийн багш нарын цагийн ноогдол, ачааллыг сургалтын төлөвлөгөөтэй тулгах, хянах, тооцох, багш боловсролын дадлагуудыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, ОХА-нд зөвлөн туслах, хөрвөх ангийн оюутнуудын бүртгэл, дүйцүүлэлт болон бусад мэдээллээр сан бүрдүүлэх, хөтөлбөрийн үр дүнг хэмжих ахицын болон нэгдсэн үнэлгээний даалгаврын сан бүрдүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, харьцуулан судлах ажлыг хийж, хэрэгжүүлж байна.

 

Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, магистр Б.Оюунгэрэл

Баасанжавын Оюунгэрэл нь 2012 онд МУИС-ийг Электроникийн инженер мэргэжлээр, 2015 онд Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2013 оноос Багшийн сургуульд туслах ажилтан, оюутан хариуцсан зохион байгуулагч, Хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байна. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ББАЗТ-ийн багш нарын цагийн ноогдол, ачааллыг сургалтын төлөвлөгөөтэй тулгах, хянах, тооцох, магистрын сургалтыг төлөвлөх, зохион байгуулах, багш, ажилчдын шагналын асуудал, анги танхимын ашиглалт, ачаалалд хяналт тавих, ашиглалтын менежментийг сайжруулах, оюутнуудын шилжилт, хөдөлгөөн, сурлагын дүнгийн цахим болон цаасан мэдээллийн сан бүрдүүлэх, сургалтын мэдээллийн санг хариуцах, кредит баталгаажуулалтын тушаал төлөвлөх, “Эрдэмтний индэр” багтай хамтарч ажиллах ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна.

 

 

 

 

Оюутны хөгжлийн албаны мэргэжилтэн, магистр Б.Нарантуяа 

Батсүхийн Нарантуяа нь 1988 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль,1998 онд Багшийн коллеж, 2002 онд Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2015 оноос Багшийн сургуульд Оюутан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Одоо оюутны онцлог, ялгаатай байдал, нас бие сэтгэл зүйн, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, оюутанд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, оюутны хөгжлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байна. Элсэлтээс төгсөлт хүртэл оюутан бүрд хүрч үйлчлэх, хөгжил, төлөвшлийг нь дэмжих, мэдээллийг хүртээмжтэй хүргэх, чанартай үйлчилгээ үзүүлэх тогтолцоог буй болгохыг зорьж ажиллаж байна. 

 

 

 

 

Оюутны хөгжлийн албаны мэргэжилтэн, магистр Ш.Пүрэвсүрэн

Шагдаржавын Пүрэвсүрэн нь 2014 онд МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийг Хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн. 2015 оноос Багшийн сургуульд оюутан хариуцсан зохион байгуулагч, нарийн бичгийн дарга, оюутны хөгжлийн албаны мэргэжилтнээр ажиллаж байна. Одоо III курсийн оюутнуудын бүхий л асуудал, Оюутанд чиглэсэн үйл ажиллагаа /Оюутны хөдөлмөр эрхлэлт, судалгаа, эрүүл мэнд, клуб, дугуйлан нэмэлт хөтөлбөр/, Цаг үетэй холбоотой ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. 2015 оноос Багшийн сургуульд оюутан хариуцсан зохион байгуулагч, нарийн бичгийн дарга, оюутны хөгжлийн албаны мэргэжилтнээр ажиллаж байна. Одоо III курсийн оюутнуудын бүхий л асуудал, Оюутанд чиглэсэн үйл ажиллагаа /Оюутны хөдөлмөр эрхлэлт, судалгаа, эрүүл мэнд, клуб, дугуйлан нэмэлт хөтөлбөр/, Цаг үетэй холбоотой ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна.

 

 

 

Оюутны хөгжлийн албаны мэргэжилтэн, магистр Г.Жавзандулам

Ганбатын Жавзандулам нь 2013 онд МУБИС-ийн Компьютер, мэдээлэл технологийн сургуулийг Мэдээлэл зүй- Англи хэл мэргэжлээр төгссөн. 2015 онд магистрын зэрэг хамгаалсан. 2016 оноос Багшийн сургуулийн Оюутны хөгжлийн албанд ажиллаж байна. Одоо оюутантай холбогдол бүхий дүрэм, журмыг хэрэгжүүлж ажиллахоюутныг амжилттай суралцахад нь зөвлөн туслах, суралцахуйг нь дэмжсэн таатай орчин бүрдүүлж үйлчлэх, тэдний хөгжил, төлөвшлийг дэмжих чиглэлээр оюутны болон бусад байгууллагатай хамтран ажиллахсургалтын төлбөрийг барагдуулах үйл ажиллагаанд оролцох, бүх төрлийн тэтгэлэг, төсөл, хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээллийг өгөх, тэднийг хамруулах ажлыг хийж, хэрэгжүүлж байна. 


 


 

 

Дашзэвэгийн Алтанцоож нь 1990 онд Багшийн сургуулийг Дуу хөгжмийн багш мэргэжлээр төгссөн. 2008 онд Удирдлагын академийг Нийгмийн удирдлагын менежер мэргэжлээр, 2010 онд Боловсролын удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2008 оноос Багшийн сургуульд хөгжмийн арга зүйч, сургалтын зохион байгуулагчаар ажиллаж байна. Одоо сургалтын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдүүлж ажиллах, элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаанд оролцох, 2 давхарын 11 анги танхим, лекцийн нэг танхим, урлаг зал, хөгжмийн 2 лабораторийн техник, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг тухай бүрд нь засаж сэлбэх, Хөтөлбөрийн албанаас гарсан тушаал шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах, эрдэм шинжилгээний хурлын техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.


 


 

Сургалтын зохион байгуулагч, магистр Б.Ган-Очир

 Бэхбаатарын Ган-Очир нь 2003 онд МУИС-ийн Физик, электроникийн сургуулийг Хэрэглээний физик, экологи мэргэжлээр төгссөн. 2005 онд МУИС-ийн Физикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2016 оноос Багшийн сургуульд сургалтын зохион байгуулагчаар ажиллаж байна. Одоо сургалтын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдүүлж ажиллах, элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаанд оролцох, 3 давхарын 9 анги танхим, мэдээлэл зүйн лабораториудын техник, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг тухай бүрд нь засаж сэлбэх, Хөтөлбөрийн албанаас гарсан тушаал шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах, эрдэм шинжилгээний хурлын техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.

 

Сургалтын зохион байгуулагч, магистр Ж.Оюун-Эрдэнэ

Жаргалын Оюун-Эрдэнэ нь 2004 онд Дорно дахины дээд сургуулийг соёл судлал мэргэжлээр, 2012 онд ХУИС-ийг хятад хэлний орчуулагч, багш мэргэжлээр төгссөн. 2015 онд магистрын зэрэг хамгаалсан. 2015 оноос Багшийн сургуульд сургалтын зохион байгуулагчаар ажиллаж байна. Одоо сургалтын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдүүлж ажиллах, элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаанд оролцох, 1 давхарын анги танхимуудын техник, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг тухай бүрд нь засаж сэлбэх, Хөтөлбөрийн албанаас гарсан тушаал шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах, эрдэм шинжилгээний хурлын техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.

 

 

 

Хөтөлбөр:

 Хөтөлбөрийн шинэчлэл нь цогц шинжтэй бөгөөд үр дүн нь хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багш нар болон хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын хамтын идэвхтэй үйл ажиллагаа, шинийг бүтээх хүсэл, эрмэлзлээс ихээхэн хамаарна. Дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:


 

  Хөтөлбөрийн нэр  Индекс 
1  Багш, бага боловсрол  D011301 
2  Багш, урлагийн боловсрол  D011404 
3  Бага боловсролын заах арга 

E01130101

 

Мэргэжлийн онцлог: 

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралт “Монгол улсад эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалт”-ын 2 дугаарт “Бага ангийн багш” мэргэжил оржээ. 

Шинэчлэл, өөрчлөлтийн онцлогоос үүдэн, бага боловсролын багш мэргэжлээр төгсөгч нь бага боловсролын сургалтын хөтөлбөрөөр суралцагчийн хүрэх үр дүнг зөв баримжаалан, XXI зууны монгол багшийн шинжийг өөртөө шингээсэн, мөн дэлхийн нийтийн багш боловсролын шинэчлэлийн чиг хандлагыг ойлгож, өөртөө хэвшүүлэхийг эрмэлзсэн төгсөгчийг чанартай бэлтгэх асуудал тулгарч байна. Энэ бүх онцлог хийгээд тавих нийтлэг, тусгай шаардлагын хүрээнд бид “Багш, бага ангийн боловсрол” бакалаврын хөтөлбөрөөр суралцсан төгсөгчийн загварыг тодорхойлсон. Энэхүү загвар нь ЕБС-ийн багшийн стандарт (2009 он)-д тухайн мэргэжилтний мэдлэг, чадвар, мэргэшил тал дээр түлхүү анхаарч, багшийн заах, сургах үйл ажиллагааг голлосон шаардлага тавьж байсан бол бакалаврын хөтөлбөрт шилжсэнээр хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хүмүүстэй харилцах хандлага зэрэг өргөн суурьтай чадварыг анхаарахын зэрэгцээ тухайн сургууль нь мэргэжлийн хичээлээр эзэмшүүлэх мэдлэг, ур чадвар, чадамжийг тодорхойлох боломжтойгоороо онцлог зэрэг өөрчлөлтөд тохирч байгаа юм. 

 

 “Багш, бага ангийн боловсрол” бакалаврын хөтөлбөрөөр суралцсан төгсөгчийн загвар