УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ТЭНХИМ


Багшийн сургуулийн түүхт 95 жилийн ойн босгон дээр байгуулагдсан хамгийн залуу тэнхим юм. Тэнхимд бага, дунд боловсролын дуу хөгжим, бага боловсролын дүрслэх урлаг, технологи, биеийн тамирын онол, арга зүйн сургалтыг өдөр, эчнээ, сонгон мэргэших хэлбэрээр зохион байгуулдаг. 2014-2015 оны хичээлийн жилд Урлаг, биеийн тамирын сургуульд нээсэн Хөгжмийн багшийн ангийн I-III курсийн 150 орчим оюутан 2017-2018 оны хичээлийн жилээс Багшийн сургуульд шилжин ирж, “Багш, урлагийн боловсрол” хөтөлбөрөөр суралцаж байна. Тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D), дэд профессор З.Баярмагнай ажиллаж байна.