ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ.

Багшийн сургууль үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ оны 10 сард болно. Энэ нь ганцхан байгууллагын ой төдий бус өнөөгийн Монгол Улсад шинэ цагийн боловсролын тогтолцоо үүсэн бий болсон түүхэн үйл явдал юм. Ой угтсан олон үйл ажиллагаа болж байгаагийн нэг нь Багшийн сургуулийн үе үе төгсөгч болон бага боловсролын багш, оюутнуудын дунд гар бөмбөгийн тэмцээн болох гэж байна. 

Тэмцээний I шатыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулж, шигшээ тоглолтууд 2022 оны 06 сарын 16-20 -ны өдрүүдэд Багшийн сургуульд болно. Нарийвчилсан удирдамжийг жич хүргэнэ.

Төгсөгчид, багш Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Холбоо барих утас: 94999316