Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хуваарь.

Эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгийн БС -ийн багш, ажилчдын үзүүлэх хуваарь Монгол Японы эмнэлэг дээр дараах хуваарийн дагуу болох гэж байна.

2022.04.22 -ны өдөр Багшийн сургуулийн ЗАА, ХА -ныхан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдана.
2022.04.25 -ны өдөр багш нар хамрагдана.
Харин хуваарьт өдрөө ороогүй бол нөхөж орохгүй юм байна. Анхаараарай.
Өглөө 08 цагаас эхэлж байна.
Баруун тийш харсан хаалгаар орно.
1 давхарт гадуур хувцасаа өлгөнө.
Эхний бүртгэл шинжилгээ бүгд В1 давхарт юм байна.
В1 давхарт очиж бүртгэлийн дугаар авч бүртгүүлэн, шүүгээний түлхүүр өгч байна. Тэр шүүгээнд хувцасаа сольж хийгээд зориулалтын өмд цамц өмсөөд
1. Авч очсон шээсээ өгнө (заавал аптекаас зориулалтын сав авч хийж очих) В1
2. Цусны шинжилгээ өгнө В1
3. Зүрхний бичлэг хийлгэнэ В1
4. Эхоод харуулна В1
5. Рентгэд 2 давхарт очиж харуулна
6. Эмэгтэйчүүд үзлэг шинжилгээ В1
7. Эхоны хариугаа авна В1
8. Өндөр, биеийн жингээ хэмжүүлж тэмдэглүүлнэ В1
7. Дотрын эмчийн үзлэг зөвлөгөө В1 гэсэн дарааллаар явж байна.
Үзлэгийн хуудас дээрх өөрийн мэдээлэл асуумжийг бөглөнө.