НОМЫН САН.

Багшийн сургуулийн номын сан нь сан хөмрөгөө ДАА-21 шинжлэх ухааны салбараар төрөлжүүлэн зохион байгуулсан бөгөөд уншигчдад бага боловсрол мэргэжлийн ном, сурах бичиг болон бүх шинжлэх ухааны ном хэвлэлээр  үйлчилж шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргах, цаг үеийн мэдээ, мэдээллийг таниулан сурталчлах ажлуудыг зохион байгуулж явуулдаг.

Цүнх хадгалах шүүгээ, дохиолол хамгаалалтын систем бүхий 210 мталбайтай 90 суудалтай танхим, багаар ажиллах 2 өрөө, гэрээр ном олгох болон цахим нээлттэй, чөлөөт сонголтын үйлчилгээ  үзүүлж байна.

Мөн шинэ номоо данс бүртгэлд бүртгэх, цахимжуулах, сонин сэтгүүлээр үйлчлэхийн зэрэгцээ тэдгээрийг ангилах, үдэж цэгцлэх ажлыг хийдэг.

2008 оноос Lib4U.net программд ном болон хэвлэлийн бүтээгдэхүүнийг электрон каталогт оруулах мөн уншигчдын мэдээллийн баазыг бий болгох номын сангийн үйлчилгээний мэдээллийг автоматжуулах  ажлыг хийж эхэлсэн бөгөөд 2017 онд уг мэдээллээ Кoha программд шилжүүлэн  МУБИС-ийн номын сангийн цахим каталогийн мэдээллийн баазыг бий болгон МУБИС-ийн оюутан, судлаач багш ажилтан албан хаагчдад номын сангийн үйлчилгээг үзүүлж ирсэн. https://catalog.msue.edu.mn/    

2019 оноос эхлэн цахим номын сангийн бааз бүрдүүлэн ажиллаж байна. https://msuemn.sharepoint.com/sites/lib

Номын санчдын бүрэлдэхүүн: