БАГА АНГИЙН БАГШ НАРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО.

МУБИС-ийн Багшийн сургуулийн 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Бага ангийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалт"-ыг Д.Одгэрэл (Ph.D), Н.Даваасүрэн (Ph.D), Д.Ганболд (Ph.D), багш Б.Хадбаатар, Н.Үүрийнтуяа, Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн С.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон танхим-онлайн хосолсон хэлбэрээр Өмнөговь, Дундговь аймгийн бага ангийн багш нарт зохион байгууллаа.


Энэ хүү ажлын хүрээнд БАБ, БУБ, Хөрвөх, Магистрын хөтөлбөрүүдийг танилцуулж, "Багшийн сургуулийн 100 жил"-ийн ойг тэмдэглэх талаар төгсөгчид болон нийт багш нарыг оролцуулан уулзалт зохион байгуулж, ойн хүрээнд хийгдэх ажлыг аймагтаа удирдан зохион байгуулах багшийг сонголоо. Түүнчлэн "Багшийн сургууль-100" волейболын тэмцээний удирдамжийг танилцууллаа. Мөн ЕБС төгсөгчдөд МУБИС болон Багшийн сургуулийн элсэлтийн журмын талаар мэдээлэл өглөө. Хамгийн анхны сургалтыг зохион байгуулах хариуцлагатай ажилд сэтгэл, зүтгэл гарган ажилласан багийн нийт гишүүдэд Багшийн сургуулийн хамт олны өмнөөс чин сэтгэлийн гүн талархал илэрхийлж байна.