МУБИС, Нагояа их сургуулийн хамтарсан "ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ"

名古屋⼤学モンゴル国⽴教育⼤学⼦ども 発達共同⽀援センタ

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Бага насны хүүхдэд боловсролын үр өгөөжийг тэгш хүртээхэд багш, эцэг эх, асран хамгаалагч, оюутнуудад онол, арга зүйн дэмжлэг үзүүлэх
  • Хүүхдийн хөгжлийн онцлог, боловсролын тусгай хэрэгцээг илрүүлж, судалгаанд түшиглэн тэдний бие бялдар, оюун ухаан, сэтгэц, танин мэдэхүй, харилцаа, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

СУДАЛГАА

  • Хүүхдийн хөгжлийн талаарх цогц судалгаа.
  • Хүүхдийн боловсролын тусгай хэрэгцээг илрүүлэх судалгаа.
  • Хүүхдийн оюун ухааны хөгжлийн үнэлэх аргачлал боловсруулах судалгаа.
  • Хүүхдийн хөгжлийн явцыг үнэлэх, дэмжих клиник судалгаа.

СУРГАЛТ

  • Боловсролын байгууллагын багш, сэтгэл зүйч, оюутан болон эцэг эхчүүдэд зориулсан мэргэшүүлэх, чадавхжуулах захиалгат сургалт.
  • "Монгол Танака Бине оюун ухааны сорил"-ийн сорил авагч нарыг бэлтгэх сургалт.
  • Тэгш хамруулан сургах боловсролын үзэл баримтлал, онол арга зүйн сургалт.

ЗӨВЛӨГӨӨ

  • Хүүхдийн хөгжлийн цогц үнэлгээнд үндэслэж, багш болон эцэг эхчүүдэд зориулсан сэтгэлзүйн зөвлөгөө.

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР

  • Европын холбооны ЭРАСМУС+ байгууллагын санхүүжилттэй МУБИС, Ховд Их Сургууль, Дорнод Их Сургуульд хэрэгжиж буй “Тэгш Хамруулах Багшийн Боловсрол” төсөл.

 

  • Японы Хүүхдийг Ивээх Сантай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төсөл.

  • Нагояа Их Сургууль болон АШУҮИС-тай хамтарсан “Монгол дахь бага ангийн суралцагчдын зан төрх, танин мэдэхүйн бэрхшээл (Developmental Disorder: ASD, ADHD, LD)- ийн тархалтын судалгаа”.
  • “Монгол Танака Бине” оюун ухааны сорилыг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор сорилыг ашиглан хүүхдийн оюун ухааны хөгжлийн үнэлгээ хийх, дэмжлэг үзүүлэх сорил авагч нарыг бэлтгэх сургалтыг МУБИС, Нагояа их сургуультай хамтран зохион байгуулж байна.