“Тусгал инкубатор төв” нь 2018-2019 оны хичээлийн жилд байгуулагдсан. 

Зорилго:

  1. Бага боловсролын багшаар бэлтгэгдэж буй оюутан-багшийн хөгжил, төлөвшил тэднийг судалгааны арга зүй эзэмшихэд туслах, дэмжих, сургуулийн бага насны хүүхдийг судлах арга зүйд суралцах, туршлага судлах
  2. Хичээлийн судалгаа, төсөлт ажил, хичээлээс гадуурх ажил, амьдрах чадварт суралцах, ёс суртахууны мэдлэг, чадвар эзэмших үйл ажиллагааг зөв зохистой зохион байгуулах боломж бололцоо бүрдүүлснээр өнөөдрийн судлагдахуунд суурилсан сургалтаас суралцахуйд суурилсан сургалтад чиглэгдэх

Төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  1. Хүүхэд бүрд, оюутан бүрд хичээл зааж сургах гэдэг ойлголтоос хүүхэд бүр, оюутан бүр, багш бүр өөрийн гэсэн хэрэгцээ, сонирхол, онцлог, ялгаатай байдалд тохируулан сурах, таних мэдэх, хийж бүтээх бүтээлч үйлүүдийг хамтран хийх хүмүүнлэг онолыг үндэс болгосон шинжлэх ухааны үндэс бүхий нэг талаас судлан шинжлэх, ажиглах, харьцуулан судлах талаас авч үзвэл “лаборатори” гэж болохоор сургалтын шинэлэг орчинг бүрдүүлсэн.
  2. Орчин үеийн сургалтын технологи / Сургалтыг хэрхэн яаж оновчтой шийдвэрлэх, хамгийн сонгомол ашигтай хувилбар, хэлбэр, эрэмбэ дараалал юм./ болон сургалтын хэрэгсэл хэрэглэгдэхүүнийг /Кирриклюлимд хичээлийн зорилгыг яаж тавих вэ? Зорилгоо зөв тавьсан эсэхээ ямар шалгуураар яаж хэмжих вэ? Агуулгыг яаж сонгох вэ? Хичээлийг хөтлөх арга зүйг оновчтой сонгож чадсан уу? Үүнийг яаж илрүүлэх вэ? зэрэгт хариу авах үүднээс хэрэглэж буй зүйл./ цаг алдалгүй, оновчтой байдлаар ашиглаж сургалт явуулах боломжийг нээж өгч байгаа юм.
  3. Ажиглалтын өрөөнөөс тухайн танхимын хичээлд саад учруулахгүйгээр оролцох, суралцах, тандах, ажиглах бүрэн бололцоотой.

Багш бэлтгэдэг сургуулийн  багш,  оюутан-багш, ЕБС-ийн багш, суралцагч  нарын хамтран ажиллах бааз буюу “ТУСГАЛ ИНКУБАТОР” сургалт/судалгааны төв /лаборатори/  төв

Тусгал инкубатор төв нь ашгийн бус бөгөөд багш /Их сургууль, ЕБС/ оюутны сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, шинийг эрэлхийлэх, судалгаа хийх аргад суралцах чигийг эрхэм болгоно.

Сургалт/судалгааны хэсэг                                                                                       Ажиглалтын хэсэг