Сургууль анх байгуулагдсан цагаас математикийн заах аргын нэгдэл нэртэй байгуулагдаад, 1993 онд математикийн тэнхим болж өөрчлөгдсөн. Нийт багш нарын 58% докторын зэрэгтэй. 2 профессор, 2 дэд профессор зэрэгтэй багш ажиллаж байна. Математикийн онол, арга зүйн хичээлүүд, Байгалийн ухааны хичээлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Манай тэнхимд Д.Нацагдорж, Дагийсүрэн Уртнасан, Ш.Цэвэлмаа, Т.Гүндэгмаа, МУГБ Ц.Шаравнямбуу, Л.Балжир, Ц.Дугуйцагаан Г.Загдрагчаа, С.Норов нарын олон алдар цуутай  багш нар ажиллаж байсан. Эдүгээ математик байгалийн ухааны тэнхим нэртэйгээр 12 багштай сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна.