Бага боловсролын монгол хэл, нийгмийн ухааны тэнхим нь Багшийн сургуулийн ууган тэнхим бөгөөд бага боловсролын монгол хэл бичиг, нийгмийн ухааны 20 гаруй хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлж, хэрэгжүүлж байна. Тус  тэнхим нь  зөвлөх профессор 1,  дэд профессор 2, доктор 4, магистр 6,  нийт 13 эрдэмтэн  багштай, тэнхимийн эрхлэгчээр хэл шинжлэлийн ухааны доктор М.Энхжаргал ажиллаж байна.

“Бага боловсролын монгол хэл, нийгмийн ухааны  сургалтын агуулга, арга зүй”, “6-11 настай хүүхдийн хэл ярианы хөгжил”, “Бага боловсролын нийгмийн ухааны сургалтын хөгжил, сурагчдын хүмүүжил, нийгэмшил”, “Бага боловсролын багшийн хөгжил” зэрэг чиглэлээр суурь судалгаа хийдэг.

Түүнчлэн сургалт, судалгааны  ажлын зэрэгцээ бага боловсролын бодлого төлөвлөлтөд оролцох, зөвлөх, бага боловсролын багшийн  мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, гадаад дотоодод судалгааны бүтээл, нэг сэдэвт зохиол бичиж  хэвлүүлэх, ЕБС болон их дээд сургуулийн монгол хэл, нийгмийн ухааны сурах бичиг, гарын авлага зохиох,  дотоодын болон олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цаашид бага боловсролын багшийн тасралтгүй хөгжлийг хангах, бага боловсролын монгол хэл, нийгмийн ухааны сургалт, судалгааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түүчээлэн ажиллахыг зорьж байна.

Бага боловсролын монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн анги, танхимын мэдээлэл

Тоот Анги
1 101 Монгол хэлний танхим
2 102 Түүх, нийгмийн ухааны танхим
3 103 Нийгмийн ухааны танхим
4 107 Монгол хэл, бичгийн танхим
5 201 Монгол хэлний танхим
6 202 Цагаан толгой, хичээгүй бичгийн танхим
7 204 Багшлах дадлагыг ажиглах лаборатори
8 207 Бага боловсролын Монгол хэл, нийгмийн ухааны тэнхим
9 213 Д.Цэвэгмидийн нэрэмжит Уран зохиолын танхим
10 221 Бага боловсролын Монгол хэлний сургалт арга зүйн танхим