1922. Ардын засгийн газрын тогтоолын дагуу, сургуулийн асуудал хариуцаж байсан Дотоодыг хамгаалах яамны шийдвэрээр Нийслэл хүрээнд “Багш нарыг бэлтгэх түр курс”-ийг 4 сарын хугацаатайгаар хичээллүүлж эхэлсэн нь Багшийн эхлэл болсон.
1923. Ардын засгийн газрын 135 тоот шийдвэрээр 4 сарын хугацаатай “Оюутны түр сургууль” болон өргөжсөн.
1924. 1 жилийн хугацаатай “Оюутны сургууль” болж, багш, хууль цааз, харилцан туслах хоршооны эдийн засагч гэсэн 3 ангид монгол бичиг төсөөлдөг идэр насны 60 оюутныг элсүүлэн сургажээ.
1928. Ардын засгийн газрын тогтоолоор “Оюутны сургууль”-ийг “Багш нарыг бэлтгэх сургууль” болгон өргөжүүлж, суралцах хугацааг 3 жил болгон, 100 сурагч, 6 багштайгаар үйл ажиллагаа нь өргөжсөн.
1929. Дунд сургуулийн багш бэлтгэж, 1938 оноос 2 жилийн хугацаатай дээд сургуулийн бэлтгэл анги нээгдсэн нь Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль байгуулагдах суурь болсон.
1962-1973. Соёл, гэгээрлийн ажилтан, номын сангийн ажилтан, цэцэрлэгийн багш, дуу хөгжмийн багш зэрэг ангиудыг шинээр нээсэн.
1983. Анхан шатны сургуулийн орос хэлний багшийн ангийг шинээр нээж, 2 анги төгсгөжээ.
1985. Пионерын удирдагчийн ангийг шинээр нээсэн.
1989. Биеийн тамирын багшийн ангийг шинээр нээсэн
1990. Монголд хэрэгжсэн дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд бага ангийн багшийг сурган хүмүүжүүлэх дээд боловсролын түвшинд бэлтгэж эхэлсэн.
1992. Анхан шатны сургуулийн дээд боловсролтой багш бэлтгэдэг ᠌᠌᠌᠌᠌”Багшийн коллеж” болон өргөжсөн.
1993. Согог зүйч-бага ангийн багш, байгаль шинжлэл-бага ангийн багшийн ангиудыг шинээр нээсэн.
1997. МУБИС-ийн бүрэлдэхүүний сургууль болж, бакалаврын зэрэгтэй бага ангийн багш+нэг хичээлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг болсон.
2002. Монгол улсын анхны Гавьяат багш, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дондогийн Цэвэгмидийн нэрэмжит сургууль болсон.
2005. МУБИС-ийн Багшийн сургууль болсноор бүтэц, зохион байгуулалт, сургалтын агуулга, арга зүйн хувьд улам боловсронгуй болж хөгжив. Бага ангийн багш+суурь боловсролын нэг хичээл заах чадвартай, хөрвөх багш бэлтгэсэн.
2008. 2+2 үзэл баримтлалын дагуу хөтөлбөрийн шинэчлэл хийсэн. Монгол хэл, математикийн хичээлийг I-VI ангид заах, бусад хичээлээс 2-ыг сонгон мэргэшиж заах чадамжтай бага боловсролын багш бэлтгэсэн.
2014. Багш боловсролын хөтөлбөрийн шинэчлэл хийж, кредит системд шилжсэн. 3.5+1.5 интеграцчилсан загварыг хэрэгжүүлж, магистр бага боловсролын багш бэлтгэдэг болсон.
2016. Багш нарын эрдэмжилт 50 хувьд хүрч, докторын зэрэгтэй багшийн тоо 17 болов.
2017. Хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх шалгуур, шаардлагын дагуу өөрийн үнэлгээний тайланг хамт олноороо жил гаруй хугацаанд бэлтгэж, БМИҮЗ-д хүргүүлсэн.
2019. БМИҮЗ -өөр хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн анхны хөтөлбөр болсон