МУБИС-ийн Багшийн сургуулийн Оюутны зөвлөл:

МУБИС-ийн Багшийн сургуулийн оюутны зөвлөл нь өөрийн сургуулийн оюутнуудын нийтлэг эрх ашиг сонирхлыг хамгаалж оюутнуудынхаа төлөө үйлчилдэг МУБИСОХ-ны нэгж байгууллага юм. Оюутны Зөвлөл нь өөрийн бэлгэдэл, туг, үнэмлэх, тэмдэг, хэвлэмэл хуудастай байж болно. Оюутны зөвлөл нь үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, зардлын тайланг зохих журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллагад тогтоогдсон хугацаанд гаргаж өгнө. Оюутны Зөвлөл нь жилийн ажлын төлөвлөгөө, төсвийн задаргааг санхүүгийн жилтэй уялдуулан гаргах бөгөөд өөрийн сургуулийн Сургалт эрдэм шинжилгээний хурлаар болон ОХ-ний тэргүүнээр батлуулна. Оюутны Зөвлөл нь МУБИСОХ-ны Удирдах Зөвлөлөөс баталсан дүрмийг мөрдлөгө болгон ажиллана.  Оюутны зөвлөл нь дараах бүтэцтэй:

Оюутны зөвлөлийн зорилго

Сургуулийн захиргаа, МОХ, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, тэдэнд хандсан ажиллагааг идэвхтэй явуулах, оюутнуудын сурах арга барил, хамт олноо манлайлах чадавхыг болон бие даан хөгжих бүхий л бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллахад оршино.

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд доор дурдсан үйл ажиллагааг дангаараа болон бусад талтай хамтран зохион байгуулдаг. Үүнд :

  • Оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал,илтгэл, урлаг спортын олон төрөлт үйл ажиллагаа чөлөөт цагаа зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх арга хэмжээ хурал цуглаан хэлэлцүүлэг цаг үеийн мэдээ, мэдээлэл тэдний нийтлэг эрх ашгийг хамгаалах
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож дэмжлэг үзүүлэх
  • МОХ-тай хамтран ажиллах,мэдээлэл туршлага солилцох, оюутнуудын санал бодлыг чөлөөтэй солилцох илэрхийлэх,бүх талын бололцоог хангах

Оюутны зөвлөлийн үйл ажиллагаа

МУБИС -ийн Багшийн сургуулийн  “Оюутны зөвлөл” нь сайн дурын үндсэн дээр анги бүрээс нэгдсэн нийт оюутны төлөөлөл юм. Сургалтын алба болон бусад алба нэгжүүдтэй хамтран сургуулийн үйл ажиллагааг дэмжин ажиллах, цаашлаад оюутны идэвх санаачлалыг  хөгжүүлж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилготой. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд суралцагчдад болон нийгэмд чиглэн ажиллана.

Жил бүр Оюутны Зөвлөлийн удирдан зохион байгуулдаг ажлаас дурдвал:

  • Нээлттэй хэлэлцүүлэг
  • Спортын тэмцээн
  • Урлагийн наадам
  • “Эртэч БаС” аян
  • Клуб сурталчлах өдөрлөг
  • Дээлтэй Монгол өдөрлөг
  • Номтой хавар
  • Номтой намар
  • Номын үзэсгэлэн

Нийгмийн хариуцлагын хүрээнд болон Сайн дурын үндсэн дээр тухайн цаг үетэйгээ хөл нийлүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулдаг болно