Тайшо-Като ятгын дугуйлангийн үйл ажиллагаатай танилцлаа

МУБИС-ийн Багшийн Сургуулийн Хөгжмийн боловсролын тэнхимээс санаачлан Архангай аймгийн Өгийнуур сумын ЕБС-ийн Тайшо-Като ятгын дугуйлангийн үйл ажиллагааг оюутан суралцагчдад танилцуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Болорцэцэг багштай тус дугуйлангийн хүүхдүүд өөрсдийн сурсан хүүхдийн дуу, Монголын болон япон хөгжмийн зохиолчдын уран бүтээлээс толилууллаа. Мөн японы үндэсний хөгжмийн зэмсэг болох Тайшо-Като ятгыг хөглөх, тоглох аргачлал, нот бичвэр, ажиллах аргачлалтай танилцуулах гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулсан нь хөгжмийн ангийн оюутан суралцагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг зохион байгуулахад  үнэтэй туршлага хуримтлуулсан ажил боллоо.

2024.03.20 ны өдөр

Бусад мэдээ