МОРИН ХУУРЫНХАН ЧУУЛЛАА

Морин хуурын багш, хөгжимчид, сургалтын төвийн төлөөллүүдийн салбар хуралдаан зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд сургалтын байгууллага, багш, хөгжимчдийн зүгээс шийдвэрлэх асуудал, боломж болон хэрхэн хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох зорилгоор  2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Улсын Филармонийн концертын танхимд хуралдлаа.

Энэ хуралдаанд Багшийн сургуулийн морин хуурын багш Б.Өсөхбаяр оролцож байна.

Салбар хуралдаанаар:

1. Морин хуурын албан бус багшийн хөтөлбөр. Морин хуурын багш гэж хэнийг хэлэх вэ, зөвшөөрөлтэй байх эсэх.

2. ЕБС-ийн хөгжмийн хөтөлбөрт морин хуур хөгжмийг хэрхэн оруулах, багш нарыг бэлтгэх, чадвахжуулах хэрэгцээ шаардлага.

3. Морин хуурын уралдаан, тэмцээн. Хүүхдүүдийг нэгдсэн стандартаар бэлтгэх хэрэгцээ.

4. Багш, хөгжимчдийн хүний нөөцийн бодлого. Нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтад оруулах.

5. Монгол хүүхдийн морин хуураар тоглох Монгол ая, аялгуу. Албан ёсоор нот, түүх, арга барилыг нэгтгэх.

6. Өв соёл талаас нь анхаарах асуудал... зэрэг сэдвээр хэлэлцэж нэгдсэн чуулганаар зөвлөмж, санал гаргах юм.

Бусад мэдээ