MOZAIK TEACHER программын лицензийг гардуулж өглөө

МУБИС-ийн Багшийн Сургууль, "Шинэ боловсрол технологи инновацийн төв" ТББ -уудын  хамтын үйл ажиллагааны хүрээнд 2024 оны 4 сарын 25-ны өдөр  MOZAIK TEACHER хэрэглэгчийн лицензийг багшийн сургуулийн багш, оюутнуудад үнэгүй ашиглах боломжоор хангалаа.  Улмаар багш, оюутан  нийт 1200 орчим хэрэглэгч   MOZAIK TEACHER программын медиа сангийн интерактив агуулгуудтай танилцах, хичээлийн агуулга бүтээх, медиа санг ашиглах эрхтэй болж байна. Уг үйл ажиллагаанд БШУЯ-ны цахим бодлого, статистик мэдээллийн албаны дарга н.Бат-Эрдэнэ, "Шинэ боловсрол технологи инновацийн төв" ТББ-ын захирал О.Чингүүн, Багшийн сургуулийн захирал, багш нарын төлөөлөл оролцлоо. 

Бусад мэдээ