"СУРГУУЛИЙН БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ СУДЛАЛ" НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

МУБИС-ийн Багшийн Сургуулийн, Бага Боловсролын Арга Зүйн Тэнхимийн багш нарын хамтын бүтээл болох "СУРГУУЛИЙН БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ СУДЛАЛ" номын нээлт боллоо. Уг бүтээлийг тус тэнхимийн Б.Мягмаржав, Г.Бямбатогтох, Г.Энхжаргал, Ч.Нямсүрэн багш нар хамтран бичсэн байна. 

Номын нээлтэд Багшийн Сургууль, Сургуулийн Өмнөх Боловсролын Сургууль, Боловсрол Судлалын Сургуулийн багш, удирдлагууд, судлаачид оролцож номын хэрэгцээ шаардлага, өнөөгийн судалгааны талаар хэлэлцэж, санал бодлоо солилцон баяр хүргэлээ. Номын ерөнхий редактороор судлаач Б.Дэлгэрмаа, Н.Даваасүрэн нар ажилласан байна. 

Бусад мэдээ