“Багш нарыг бэлтгэх түр курс” нэртэйгээр 1922 онд тулгын чулуугаа тавьж эхэлсэн түүхтэй. Багшийн сургууль Тоо тоолол, Хэл бичиг гэсэн 2 тэнхимтэй байсан нь өдгөө тус тэнхимийн эхлэл билээ.
МХНУТэнхимд монгол хэл, нийгмийн ухааны мэргэжлийн эрдэмтэн багш нар ажиллаж, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлыг үр дүнтэй явуулж, өдгөө 100 хичээлийн жилийг үзэж байна.
Бүх нийтийг бичиг үсэгт сургах “Цагаан толгой”, эх хэлний гайхамшгийг хүртэх “Монгол хэл”, ариун журамт иргэн болгоход хөтлөх “Иргэний боловсрол” зэрэг сурах бичгээр Монголын боловсролд хувь нэмрээ оруулж ирсэн МХНУТэнхим 7 доктор, 4 дэд профессор, 5 багш нийт 13 багшийн бүрэлдэхүүнтэй.
Сургалтын үндсэн чиглэл: