Оюутны зөвлөл

МУБИС-ийн Багшийн сургуулийн  “Оюутны зөвлөл” нь сайн дурын үндсэн дээр анги бүрээс нэгдсэн нийт оюутны төлөөлөл юм. Сургалтын алба болон бусад алба нэгжүүдтэй хамтран сургуулийн үйл ажиллагааг дэмжин ажиллах, цаашлаад оюутны идэвх санаачлалыг  хөгжүүлж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилготой. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд суралцагчдад болон нийгэмд чиглэн ажиллана.

Жил бүр Оюутны Зөвлөлийн удирдан зохион байгуулдаг ажлаас дурдвал:

  • Нээлттэй хэлэлцүүлэг
  • Спортын тэмцээн
  • Урлагийн наадам
  • “Эртэч БаС” аян
  • Клуб сурталчлах өдөрлөг
  • Дээлтэй Монгол өдөрлөг
  • Номтой хавар
  • Номтой намар
  • Номын үзэсгэлэн

Нийгмийн хариуцлагын хүрээнд болон Сайн дурын үндсэн дээр тухайн цаг үетэйгээ хөл нийлүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулдаг болно.

Оюутны зөвлөлийн бүтэц

Тэргүүн

Дэд тэргүүн

Нарийн бичиг

Хяналтын алба

Мэдээ мэдээллийн алба

Урлагийн алба

Ажлын алба

Спортын алба