ХӨТӨЛБӨРИЙН АЛБА

 

Бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын бодлогыг хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Хичээл зохицуулалт, оюутны дүн бүртгэл, цуглуулсан кредитийн тооцоо, хичээл сонголтын баталгаажуулалт, статистик мэдээ гаргана. Оюутны тухайн улирлын хичээл сонгохтой холбогдон үүссэн аливаа  асуудлыг шийдэж тухайн улиралд мөрдөх хичээлийн хуваарийн тохиргоо хийх, өөрчлөлт оруулах асуудлыг  сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албатай  зөвшилцөж эцэслэн шийдвэрлэнэ.