МАТЕМАТИК БАЙГАЛИЙН УХААНЫ ТЭНХИМ

Сургууль анх байгуулагдсан цагаас математикийн заах аргын нэгдэл нэртэй байгуулагдаад, 1993 онд математикийн тэнхим болж өөрчлөгдсөн. Нийт багш нарын 58% докторын зэрэгтэй. 2 профессор, 2 дэд профессор зэрэгтэй багш ажиллаж байна. Манай тэнхим математикийн онол, арга зүйн хичээлүүд, Байгалийн ухааны хичээлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Эдүгээ математик байгалийн ухааны тэнхим нэртэйгээр 14 багштай сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна. 

Багшлах бүрэлдэхүүн:     

Зөвлөх багш 2,  профессор-2, дэд профессор - 2, ахлах багш -3, багш - 5

Сургалтын үндсэн чиглэл:

  • Багш, бага боловсрол
  • Багш, урлагийн боловсрол

Эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл:

  • Бага ангийн сурагчдын математикт суралцах арга барилын судалгаа
  • Бага ангийн сурагчдын туршилт, шинжлэн судлах арга барилын судалгаа
  • Бага ангийн сурагчдын математикийн мэдлэг чадварыг үнэлэх судалгаа
  • Бага ангийн сурагчдын асуудал шийдвэрлэх чадварын судалгаа
  • Бага ангийн багш нарын онол, арга зүйн судалгаа
  • Багшийн сургуулийн оюутны суралцах үйлийн судалгаа