Ахмадын зөвлөл

Багшийн сургуулийн ахмадын холбоо 2011 онд байгуулагдсан. Тэргүүнээр нь МУСГЗ Д.Хүү ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа хойш удаа дараа МУБИС-ийн шилдэг ахмадын холбоогоор шалгарсан. Жил бүр ахмад багш нарын бүтээлийн үзэсгэлэн, ахмад залуу үеийн уулзалт зэргийг зохион байгуулж, сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ажилладаг.