БАГА БОЛОВСРОЛ АРГА ЗҮЙН ТЭНХИМ

Бага Боловсрол арга зүйн тэнхим нь 1993 онд Багшийн коллежийн “Сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим” нэртэйгээр анх байгуулагдсан. Манай тэнхим сургуулийн бага насны хүүхдийн танин мэдэхүй, оюун ухааны хөгжлийн онцлогийн суурь судалгааг явуулахын зэрэгцээ бага боловсролын  биеийн тамир, дуу хөгжим, технологи, дүрслэх урлаг арга зүйн хөгжил шинэчлэлийн чиглэлээр хавсарга судалгааг явуулж, оюутан багш нарт судалгаа шинжилгээ явуулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Багшлах бүрэлдэхүүн:

Зөвлөх багш, дэд профессор-1, дэд профессор - 2, ахлах багш -2, багш - 8 

Сургалтын үндсэн чиглэл:

  • Багш, бага боловсрол
  • Багш, урлагийн боловсрол

Эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэл:

  • Сургуулийн бага насны хүүхдийн хөгжлийн судалгаа
  • 2-12 настай Монгол хүүхдийн оюун ухааны хөгжлийн судалгаа
  • Сургуулийн бага насны хүүхдийн суралцахуйн онцлог