ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АЛБА

Оюутны элсэлт, оюутны бүртгэл, бүх төрлийн тэтгэлэг, хөдөлмөр зуучлал, тэтгэлгийн тооцоо, хуваарилалт, зарцуулалт болон оюутны судалгааг дэмжих санхүүжилт, тэтгэлгийн сан бий болгох ажлуудыг хийдэг. Мөн сургалтын үйл ажиллагаа, эзэмшсэн мэдлэг, чадварынх нь талаар оюутны сэтгэл ханамжийн  байдалд үнэлгээ хийж, дүгнэлт гаргадаг үндсэн нэгж юм. 

Багшийн сургуулийн оюутны албаны мэргэжилтэн нь оюутны хувийн хөгжил, төлөвшил, тулгамдсан асуудалд зөвлөн туслах, “Оюутны хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тэнхимийн багш нартай хамтран зохион байгуулж ажиллана.