ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛЫН ТЭНХИМ

1962 онд байгуулагдсан.  Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш бэлтгэх, бакалавр, магистр, хөрвөх, эчнээ анги болон БНХАУ-ын Шилийн гол аймгийн Хөгжмийн дээд сургуультай хамтарсан 1+1+2 хөтөлбөр, Хөлөн буйр дээд сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөрөөр дотоод, гадаад оюутан сургаж байна.

2020 онд “Багш, урлагийн боловсрол” бакалаврын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн. Тус тэнхимийн бакалаврын сургалтад нийт 8 үндсэн багш ажиллаж байгаагаас гадна Монгол улсын урлаг, соёлын нэрт зүтгэлтэн ахмад багш нар, хөгжмийн чиглэлийн тэргүүлэх зэргийн доктор багш нар сургалтын үйл ажиллагаа явуулж байна.