Багшийн сургуулийн эрдэмтэн багш нар 2024 оны хичээлийн жилд магистрын хөтөлбөрүүдийг дотоодын магадланд бэлтгэн ажиллаа. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь тухайн сургалтын байгууллагын үйл ажиллагааны чанар чансааг илэрхийлдэг нэгэн чухал үзүүлэлт юм. Багшийн сургууль нь 100 гаруй жилийн түүхтэй Монголын ууган сургуулиудын нэг бөгөөд бага боловсролын багш нарын ихэнх хувийг дангаараа бэлтгэж ирсэн уламжлалтай эрдмийн хамт олон. Энэ ч утгаараа энэ удаагийн магистрын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд анхаарал хандуулан ажиллаж урьдчилсан тайлангаа 5-р сард БМИҮЗ-д хүргээд байгаа билээ.
Магистрын хөтөлбөрийг магадлан итгэжлэх үйл ажиллагаанд Багшийн сургуулийн бүх багш оролцон идэвхтэй ажилласны үндсэнд өөрийн үнэлгээний тайланг хугацаанд нь амжилттай бичиж тайлагнасан байна.
Энэ удаагийн магадлангийн үйл ажиллагааг захирал доктор дэд профессор Г.Бямбацэрэн, ХА-ны дарга доктор, профессор Д.Наранцэцэг, МХНУТ-ийн эрхлэгч, доктор М.Энхжаргал, ББАЗТ-ийн эрхлэгч, доктор Ц.Тамир доктор, дэд профессор Д.Амартүвшин, доктор Т.Энхтуяа, доктор Н.Даваасүрэн, доктор Д.Ганболд, доктор С.Батхуяг, Б.Мягмаржав нар ахлан ажилласан байна.
Улмаар 2024 оны 6-р сарын 18, 19-ний өдрүүдэд магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчид Багшийн сургуульд ажиллах юм.
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АМЖИЛТ ХҮСЬЕ!