Хөгжмийн боловсролын тэнхимээс 2025.04.24 -ны өдөр “ХӨГЖМИЙН ХЭЛ” уралдааныг “Хөгжмийн онол” I курс, “Суурь боловсролын хөгжмийн сургалтын арга зүй” III курсийн хичээлийн бие даалтын хүрээнд интеграци байдлаар анх удаа зохион байгууллаа.Үйл ажиллагаанд “Багш, хөгжмийн боловсрол” хөтөлбөрийн I, III курсийн нийт 84 оюутан оролцлоо.
Тухайн үйл ажиллагааны үр дүнд I курсийн оюутнуудын хувьд хөгжмийн гадаад хэл дээрх нэр томьёог хэрэглээ болгох, бататгахын зэрэгцээ хувийн бэлтгэл, хариуцлагаа ухамсарлах, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, багаар хамтран ажиллах чадвараа хөгжүүлсэн үйл ажиллагаа боллоо. III курсийн оюутнуудын хувьд хичээлээс гадуурх үйл ажиллагаа, уралдаан тэмцээн зохион байгуулах, багаар ажиллах, баг удирдах туршлага хуримтлууллаа.
Үйл ажиллагаа нь 3 үндсэн хэсэгтэй ба Эхний хэсэг бүх I курс оюутнууд оролцсон АХА тэмцээн, Хоёрдугаар хэсэг нь багаар хамтран ажиллах, бичих, байгуулах, зохиох, шинжилгээ хийх, дууны дэвсгэр хөг таах зэрэг хөгжмийн онолын хичээлээр эзэмших мэдлэг, чадварыг харуулсан даалгаврууд гүйцэтгэсэн. Гуравдугаар хэсэг нь багаар хамтран бэлтгэсэн хөгжмийн мэндчилгээг үзүүлсэн.
8 баг тус бүрийг III курсийн оюутнууд дэмжиж бэлтгэл хийсэн ба дараах байруудад шалгарсан: 1- р байр: Улбар шар баг (2-р баг); 2- р байр: Хөх баг (6-р баг); 3- р байр: Цагаан баг (8-р баг); Мэндчилгээ: Улаан баг (1-р баг)
Тус үйл ажиллагааг Ц.Эрдэнэтуяа, О. Шинэбаяр багш нар санаачлан чиглүүлэн ажилласан ба Б.Өсөхбаяр багш ангийн оюутнуудыг дэмжиж ажиллаа. Үйл ажиллагааг зохион байгуулсан, оролцсон багш нартаа, Сургуулийн удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлсэн баярлалаа.