Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын 75 жилийн ойн хүрээнд хуучир хөгжимчин, урлаг судлалын ухааны доктор (Ph.D), Багшийн сургуулийн "Урлагийн боловсролын тэнхим"-ийн эрхлэгч Ч.Отгонбаярын уран бүтээлийн тоглолт боллоо. Энэхүү тоглолтонд Монголын болон өрнө дорнын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс Монгол төрийн үндэсний хөгжмийн их найралтай хуучир хөгжмөөр хамсран хөгжимдөж үзэгчид, урлагийн мастеруудаас өндөр үнэлэлт авлаа.
Тоглолтод урилгаар Үндэсний урлагийн их театрын Уран сайхны удирдагч, Гавьяат жүжигчин, төгөлдөр хуурч Б.Чинбат, Гавьяат жүжигчин, дуучин Д.Отгонжаргал нар оролцлоо.
Тавдугаар сарын 10-нд 18.00 цагаас Үндэсний урлагийн их театрт тоглогдсон уг гайхамшигт тоглолтыг Багшийн сургуулийн хамт олны төлөөллүүд үзэж сонирхон мэргэжил нэгтнээрээ бахархаж нэгэн үдшийг өнгөрүүллээ.