Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Багш, хөгжмийн боловсролын хөтөлбөрийн 3-р курсийн оюутнууд багш Б.Өсөхбаярын хамт орон нутагт мэргэжлээ сурталчлах, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулав. Уг үйл ажиллагааны хүрээнд Төв аймгийн Аргалант сум болон Баянхонгор аймгийн Жинст суманд ажиллалаа.
https://ts.msue.edu.mn/uploads/files/Даалгавар20250525120810.pdf
Аргалант суманд 2025 оны 4 дүгээр сарын 28–29-нд зохион байгуулагдсан үйл ажиллагааны хүрээнд:
Сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт, танилцуулга зохион байгуулж, МУБИС-ийн сургалтын бүтэц, мэргэжлийн онцлог, элсэлтийн нөхцөл зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулсан.
Оюутнуудын бэлтгэсэн урлагийн тоглолт олон нийтийг баясгаж, соёлын боловсрол олгоход үнэтэй хувь нэмэр оруулав.
Дараа нь 2025 оны 5 дугаар сарын 9–11-ний хооронд Жинст суманд ижил бүтэцтэй үйл ажиллагаа зохион байгуулагдаж, тухайн орон нутгийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь чиглүүлэх, урлагийн боловсрол олгох зорилтыг амжилттай хэрэгжүүлэв.
Энэхүү аян нь оюутнуудад практик туршлага олгохын зэрэгцээ орон нутгийн хүүхэд, залуусыг дээд боловсролд уриалах, урлаг, боловсролын уялдааг хөхиүлэн дэмжих чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.