АХМАДЫН БАЯР БОЛЛОО

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Багшийн сургууль жил бүрийн Олон улсын ахмадын баярын өдөр-ийг тохиолдуулан ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлж, хамтдаа баяр тэмдэглэх уламжлалтай.

Энэ жилийн баярын өдөрт Багшийн сургуулийн боловсролын салбарт олон арван жил үр бүтээлтэй ажилласан ахмад багш нарын зэрэгцээ сургуулийн ахмад ажилчид ч хүрэлцэн ирж, хамт олонтойгоо уулзан дурсамж хуваалцаж, нэгэн өдрийг дахин хамтдаа сайхан өнгөрүүллээ.

Арга хэмжээнд сургуулийн багш, удирдлагууд болон Эрдмийн зөвлөлийн гишүүд оролцож, ахмад үеийнхний мэдлэг, туршлага, үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн, талархал илэрхийлж хүндэтгэл үзүүлэв. Ахмадуудын бүтээлч хөдөлмөр, сурган хүмүүжүүлэх болон байгууллагын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр өнөөдөр залуу үеийн бахархал, үлгэр дуурайл болж буйг онцлон тэмдэглэлээ.

Бусад мэдээ