Жил бүр МУБИС-ийн Багшийн сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг Багш нарын Эрдэм шинжилгээний хурлыг "Хүүхдийн хөгжил - Хөтөлбөрийн шинэчлэл" сэдвийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд 2026.04.02-ний өдөр зохион байгуулна.
Энэ жилийн хувьд Улаанбаатар хот болон Увс, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Дархан-Уул, Говьсүмбэр, Завхан, Орхон зэрэг нийт 11 аймгийн судлаач оролцож байна. Илтгэгчдийн хувьд сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн сургалтын төв, коллеж, их, дээд сургуулийн төлөөллүүд байна.
Та бүхнийг хуралд хүрэлцэн ирж, боловсролын салбарын судлаачдын сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнтэй танилцаж, санал, сэтгэгдлээ солилцон идэвхтэй оролцохыг урьж байна.
МУБИС, Багшийн сургууль
Бага боловсролын арга зүйн тэнхим
Зохион байгуулах комисс


