БАГШИЙН СУРГУУЛИЙН "ГЭГЭЭРЭЛ" НОМЫН КЛУБ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Ирээдүйн багш нарын унших соёл болон шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой тус клуб “Уншъя. Сэтгэе. Хөгжье” уриан дор үйл ажиллагаагаа эхлүүлэв.

 

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Багшийн сургуулийн оюутнуудын унших соёл, хувь хүний хөгжил болон мэргэжлийн ур чадварыг дэмжих зорилготой “Гэгээрэл” номын клубийн шинэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа “Уншъя. Сэтгэе. Хөгжье” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Багшийн сургуулийн удирдлагууд, багш, оюутнуудын төлөөлөл оролцож, номын үнэ цэнэ болон залууст унших дадлыг хэвшүүлэхийн ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцсан юм.

Олон талт үйл ажиллагаагаар дамжуулан өөрийгөө хөгжүүлэх орчинг бүрдүүлнэ
“Гэгээрэл” номын клуб нь оюутнуудыг зөвхөн ном уншуулаад зогсохгүй, уншсан зүйлээ эргэцүүлэн бодох, бусдын үзэл бодлыг сонсож хүндэтгэх, өөрийн байр суурийг чөлөөтэй илэрхийлэх, мэдлэгээ хуваалцах таатай орчныг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.

Шинэ хичээлийн жилд тус клубийн хүрээнд дараах олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөжээ:

Хамтын уншлага болон номын хэлэлцүүлэг

Бүтээлч номын тэмдэглэл хөтлөлт

Ном солилцоо

Хувь хүний хөгжлийн сургалт, уулзалтууд

Эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан оюутнуудын унших дадал, шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны болон өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлж, ирээдүйн багш нарыг тасралтгүй суралцдаг, эрэл хайгуулч хувь хүн болгон төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид онцоллоо.

Клубийн удирдлагын бүрэлдэхүүн
Тэргүүн: Оюутан З.Ренчинмядаг

Удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүд: Э.Нандин-Эрдэнэ, Э.Мандахнаран, Т.Норжмаа, Э.Цээпилмаа, С.Ижилцэцэг, Т.Тэргэл нар ажиллаж байна. 

Бусад мэдээ