ЯПОНЫ АЙЧИ БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МУБИС-ИЙН БАГШИЙН СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО

Хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд багш, оюутан солилцооны хөтөлбөр үргэлжилж, ирэх 11 дүгээр сард Монголын багш, оюутнууд Япон улсыг зорино.

Өнөөдөр Япон улсын Айчи боловсролын их сургуулийн 2 профессор, 10 оюутны бүрэлдэхүүнтэй баг МУБИС-ийн Багшийн сургуульд зочилж, сургуулийн удирдлага, багш, оюутнуудтай уулзлаа.

Үйл ажиллагааны үеэр хоёр сургуулийн удирдлагууд сургуулиа танилцуулж, дурсгалын зүйлс солилцсон юм. Мөн Хөгжмийн боловсролын хөтөлбөрийн оюутнууд зочдод зориулж мини-тоглолт сонирхуулсан бөгөөд Японы төлөөлөгчид Багшийн сургуулийн хичээлд сууж, өөрсдийн бэлтгэсэн соёлын хөтөлбөрөө танилцуулав.

Цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөө

Сургуулиуд хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгаа бөгөөд дараах айлчлалууд тохиролцсон байна:

11 дүгээр сард: МУБИС-ийн Багшийн сургуулийн 2 багш, 2 оюутан Япон улсыг зорино.

Ирэх 3 дугаар сард: Айчи боловсролын их сургуулийн дараагийн оюутны баг Монголд зочлохоор төлөвлөжээ.

9 сарын 14-ний өдөр

Бусад мэдээ