МУБИС-ийн профессор Ц.Наранцэцэг Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын өдөр Монгол улсын гавьяат багш боллоо. МУБИС-ийн салбар сургуулиудын мэргэжлийн тэнхим, алба, багш нар болон Багшийн сургуулийн төлөөлөл түүнд баяр хүргэлээ.