“БАГШЛАХ АРГА ЗҮЙН УР ЧАДВАР-2025” УРАЛДААН БОЛНО

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Багшийн сургууль болон Нийслэлийн Ерөнхий Боловсролын "Улаанбаатар" сургууль хамтын ажиллагааны хүрээнд дөрөвдүгээр курсийн оюутнуудад зориулсан “Багшлах арга зүйн ур чадвар-2025” уралдаан 2025 оны аравдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдахаар болжээ.

Энэхүү уралдаан нь ирээдүйн багш мэргэжилтнүүдийн заах арга зүйн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, туршлага солилцох, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилготой юм.

Уралдааныг хөтөлбөрийн алба болон Монгол хэл, нийгмийн ухааны тэнхим хамтран зохион байгуулж байгаа бөгөөд удирдамжийн дагуу бэлтгэл ажлууд эрчимтэй өрнөж байна.

Бусад мэдээ