“9Б” үзэсгэлэн оюутнуудын бүтээлч сэтгэлгээг нээв

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Багшийн сургуулийн багш, дэд профессор Д.Амартүвшин оюутнуудтайгаа хамтран “9Б” үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа.

“9Б” нь Баяр баясал, Бүтээлч байдал, Бодлого бодох, Баялаг бүтээх, Бренд, Бодол эргэцүүлэл, Бизнес, Бэлэг, Бясалгал гэсэн утгыг илэрхийлсэн бөгөөд үзэсгэлэнгээр дамжуулан оюутнуудын уран сэтгэмж, бүтээлч орон зай, шинэ санаачилгыг онцлон харуулсан юм.

Үзэсгэлэнгийн хүрээнд оюутнууд дэгээ зүүний нэхмэл тоглоомоор бүтээл туурвиснаар тэдний гараар бүтээх чадвар, ур ухаан, оюун санааны баялаг зэрэг олон талын чадамж хөгжиж байгааг харууллаа. Энэхүү үйл ажиллагааг удирдсан дэд профессор Д.Амартүвшин оюутнууддаа зөвхөн урлагийн бүтээл гаргах урам зориг өгөөд зогсохгүй, тэдэнд шинэ санаа, шинэ боломж, шинэ ертөнцийг нээж өгсөн нь онцлог байв.

Оюутнуудын бүтээлээр баяжсан “9Б” үзэсгэлэн нь сургалтын үйл ажиллагааг баяжуулж, мэдлэгийн хуваарилалт, сэтгэлгээний хөгжил, эргэцүүллийг уялдуулсан чухал арга хэмжээ болж өндөрлөлөө.

Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулсан эрхэм багшдаа болон оролцогч оюутнууддаа цаашдын сурлага, судалгаа, бүтээлч замналд нь амжилт хүсэн ерөөе.

Бусад мэдээ