Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас хэрэгжүүлдэг “Багш, хөгжмийн боловсрол” хөтөлбөрийг 5 жилийн хугацаатайгаар албан ёсоор магадлан итгэмжилсэн байна. Тус хөтөлбөр нь Монгол Улсад дутагдалтай байгаа "Дуу хөгжмийн багш" нарыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэгэн чухал мэргэжлийн хөтөлбөр юм.
Энэхүү амжилт нь сургалтын хөтөлбөрийн чанар, стандарт олон улсын түвшинд нийцэж байгааг нотолохоос гадна оюутан суралцагчдад олгож буй мэдлэг, ур чадвар, чадамжийг баталгаажуулсан чухал үзүүлэлт юм. Магадлан итгэмжлэл нь цаашдын сургалтын орчныг улам сайжруулах, багшлахуйн арга зүйг шинэчлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох ач холбогдолтой.
Энэ бахархалт амжилтад хувь нэмрээ оруулсан сургууль, хөтөлбөрийн удирдлага, эрдэмтэн багш нар, ажилтан хамт олон, оюутан сурагчдадаа халуун баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний цаашдын ажил, сурлага, эрдэм шинжилгээний замналд улам их амжилт хүсье.