Ж.БАТ-ИРЭЭДҮЙ БАГШ БҮТЭЭЛҮҮДЭЭ БАГШИЙН СУРГУУЛЬД БЭЛЭГЛЭЛЭЭ

Шинжлэх ухааны доктор Жанцангийн Бат-Ирээдүй өөрийн олон жилийн судалгаа, хөдөлмөрийн үр дүнд туурвисан эрдэм шинжилгээний бүтээлүүдээ Багшийн сургуулийн Монгол Хэл, Нийгмийн Ухааны Тэнхим (МХНУТ)-д бэлэглэлээ. Түүний бүтээлүүдэд “Монгол хэлний хоршоо болон давтмал үг, хэллэгийн сан”, “Монгол хэлний ерөөл бэлгэ, хараал зүхлийн үг, хэллэгийн сан”, “Монгол хэлний хэлц үг, хэллэгийн сан”, “Монгол хэлшинжлэл өгүүлэлзүй”, “Монгол хэлний хэлзүйн дагавар, нөхцөл, баймж үгийн сан” зэрэг монгол хэл шинжлэл, орчуулга судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлүүд багтаж байна. Эдгээр бүтээлүүд нь оюутан, судлаачдын судалгааны хэрэглэгдэхүүн болон оюуны хүрээг тэлэх өндөр ач холбогдолтой юм.

Бусад мэдээ