БАГШ НАРЫН БАЯРЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн (МУБИС) Багшийн сургууль жил бүр уламжлал болгон багш сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөр бүтээлийг үнэлэн дүгнэж, "Багш нарын баяр"-ыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ уламжлалын хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилийн босгон дээр салбартаа манлайлан ажилласан, шинэлэг бүтээл туурвиж сургалтын чанар, үр дүнд бодит хувь нэмэр оруулсан багш нарыг өргөмжлөл, Засгийн газрын болон сургуулийн шагнал урамшууллаар шагналаа.

Шилдэг багш нараар тодорсон хамт олон нь сурах бичиг, гарын авлага бүтээж, сургалтын шинэ арга зүйг нэвтрүүлэн, оюутны хөгжил, багшийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Багшийн сургуулийн захирал, дэд профессор Г.Бямбацэрэн тэргүүтэй удирдлагууд, сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, хөтөлбөрийн албаны дарга нар оролцож, багш нарынхаа хөдөлмөрийг өндрөөр үнэлэн баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

МУБИС-ийн Багшийн сургуулийн хамт олон нийтээрээ шилдэг тэргүүний багш нартаа халуун баяр хүргэж, сурган хүмүүжүүлэгчийн ариун үйлсэд улам их амжилт гаргахын ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Бусад мэдээ