Багшийн сургуулийн 2023 оны төгсөгчид сайн дурын ажлын хүрээнд сургуульдаа зориулан 75 нүд бүхий 5 ширхэг локерийг бэлэглэлээ. Уг үйл ажиллагаанд хөтөлбөрийн албаны дарга профессор Д.Наранцэцэг болон хөтөлбөрийн албаны оюутан хариуцсан мэргэжилтэн Б.Нарантуяа нар оролцлоо.
Багшийн сургуулийн 4-4 ангийн оюутан Жавхлан-Од санаачлан, судалгааны ажил боловсруулж оюутануудад тулгамдсан асуудал ба хэрэгцээ шаардлагыг үндэслэн энэхүү ажлыг зохион байгуулжээ.