2025 оны 4 дүгээр сарын 16-наас 18-ны өдрүүдэд “Улсын тэргүүний 1-р сургууль”-д зохион байгуулагдсан “Оюутны багшлахуйн ур чадварын XXII олимпиад” амжилттай болж өндөрлөлөө. Тус олимпиадыг МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Боловсрол судлал арга зүйн тэнхимээс уламжлал болгон зохион байгуулсан бөгөөд багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын багшлахуйн ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, сургуульд суурилсан практик үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор явагддаг юм.
Энэ удаагийн олимпиадад амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн Б.Үүрцайх, Б.Номин-Эрдэнэ, Х.Ариунзул, Э.Мөнхцэцэг, Б.Буянхишиг нарын оюутнууддаа болон тэднийг чиглүүлэн, бэлтгэсэн багш нартаа МУБИС-ийн хамт олны зүгээс халуун баяр хүргэе.
Тус олимпиад нь оюутнуудын мэргэжлийн ур чадварыг бодитоор харуулах, багшлах үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, харилцаа хандлага зэрэг олон хүчин зүйлийг цогц хэлбэрээр үнэлдэг онцлогтойгоороо онцлог юм.
Оюутнууддаа сурлага, судалгаа, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.