МУБИС-ийн Багшийн сургуулиас зохион байгуулсан магистрын сургалт болон хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй бүсчилсэн сургалтууд Орхон, Булган, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад амжилттай зохион байгуулагдлаа.
2025 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Орхон аймагт Багшийн сургуулийн ахисан түвшний танхимын сургалт амжилттай явагдсан бол, 4 дүгээр сарын 3-ны өдөр тус аймагт “СӨБ болон бага боловсролын үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, арга зүйн шинэчлэл” сэдвийн хүрээнд 190 багшид сургалт зохион байгуулав. Мөн энэ үеэр аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад МУБИС-ийн элсэлтийн талаар танилцуулга мэдээлэл хүргэсэн юм. Энэхүү сургалтын баг Булган аймагт үргэлжлүүлэн ажилласан юм.
Түүнчлэн Баянхонгор аймагт зохион байгуулагдсан “Шинэчилсэн хөтөлбөрийн арга зүй” сургалт үр дүнтэй явагдаж өндөрлөв. Сургалтын дараа оролцсон багш нарын зүгээс сургалтаа үргэлжлүүлэх хүсэлт гаргаж, аймгийн Боловсролын газар сургалтад өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцсон нь онцлог байлаа.
Мөн Говь-Алтай аймагт Багшийн сургуулийн Бага ангийн боловсролын магистрын хөтөлбөрийн танхимын сургалт 2025 оны 4 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр тус аймгийн 4 сургуулийн төгсөх ангийн сурагчдад МУБИС-ийн элсэлтийн талаарх мэдээлэл хүргэж, багш нарт магистрын элсэлтийн танилцуулга, сурталчилгааг хийв.
Эдгээр сургалтууд нь боловсролын шинэчлэлийг орон нутагт үр дүнтэйгээр түгээх, багш нарын мэдлэг ур чадварыг ахиулах, ахисан түвшний боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаагийн илдэрхийлэл юм.
МУБИС – Багшийн сургууль