Боловсролын шинэчлэл 2023 үзэсгэлэн яармагт оролцлоо

Монголын боловсролын салбарын хамгийн том “Боловсролын шинэчлэл”-2023 үзэсгэлэн 13 дахь жилдээ  4 сарын 21-24 өдрүүдэд зохион байгуулагдлаа.  Үзэсгэлэнгийн зорилго нь боловсролын бодлогын асуудлыг сурталчилах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой.  Багшийн сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн болон багш нар уг үзэсгэлэнд оролцлоо. 

Бусад мэдээ