МУБИС-БАГШИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН ЗАЛУУЧУУД, БАГШ АЖИЛЧДЫН ХООРОНДОХ “НАДААС ЧАМД, ЧАМААС НАДАД” НОМ СОЛИЛЦОХ ӨДӨРЛӨГ БОЛНО.
Зорилго: •Оюутан залуусыг номтой нөхөрлүүлэх, зөв зохистой ашиглаж сурах, номын үнэ цэнийг эрхэмлэн дээдлэх, өөрийн уншаад дууссан ашигладаггүй номоо өөрт хэрэгтэй номоороо солилцоход оршино.
Зохион байгуулалт: • Та өөрт байгаа солилцохыг хүссэн номыг 2023 оны 3 сарын 28-ны өдрөөс 3 сарын 30-ны өдөр хүртэл Оюутны зөвлөлийн өрөө буюу 311б тоотод хүлээн авна. • Оюутны зөвлөлийн өрөөнд хүлээн авсан номнуудаараа 3 сарын 31-ны өдөр урлаг зааланд өдөрлөгөө зохион байгуулна. Мөн ном солилцох, хямд зарах үйл ажиллагаа болно. •Нэг номоор нэг л ном солих зарчмаар явагдана.
Хаана: •Багшийн сургуулийн урлаг заал буюу 314 тоот
Хугацаа: •2023 оны 03 сарын 31-ны өдөр зохион байгууллагдана.
Хамрах хүрээ: •Багшийн сургуулийн нийт оюутан залуус, багш, ажилчид
Зохион байгуулагч: • Багшийн сургуулийн Оюутны зөвлөл
•2023 оны 03 сарын 08