Оюутнууд Чингис хааны музей үзэв

2023 оны 2 сарын 9 ны өдөр Багшийн сургуулийн Оюутны зөвлөлөөс санаачилсан Чингис хааны музей үзэх үйл ажиллагаанд I-IV курсийн 84 оюутан оролцсон байна. Энэ үйл ажиллагаанд анги хамт олноо уриалан олон оюутан хамруулсан идэвхтэн ангиар "Багш Урлагийн Боловсролын" Д.Батсүх багштай 4-дүгээр курсийн хамт олон шалгарч зааланд 2 цаг үнэгүй тоглох эрхээр шагнуулжээ. Мөн “Хэн хамгийн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээнд БаБ-ийн I курсийн оюутан Батхуягийн Соёлцэцэг тэргүүн байр эзэлж Говь брэндийн 100,000 төгрөгийн эрхийн бичиг Юмжаагийн Цэдэнбал агсны амьдралын 100 нь жилийн түүхт номоор тус тус шагнуулсан байна.

 
Бусад мэдээ