ОЮУТАНД ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭН АЖИЛЛАЖ БАЙНА
БАГШИЙН СУРГУУЛЬ “ЗОРИЛГОТОЙ ОЮУТАН” ТАНХИМЫН НЭЭЛТ ХИЙЛЭЭ
Багшийн сургуультай ажил олгогчдын хамтын ажиллагааг манлайлан ХУД-ийн “МОНГОЛ АЛДАР” ЕБС хамтран ажилласаар ирсэн. Тус сургуулийн хамт олон БаС-ийн бие даалтын өрөөг тохижуулсан бөгөөд “ЗОРИЛГОТОЙ ОЮУТАН” танхим хэмээн оюутан залуус нэрлэжээ. Чөлөөт цагаараа оюутнууд тав тухтай орчинд бие даалтаа хийх тохилог танхим ийнхүү МУБИС-ийн орчинд нэгээр нэмэгдлээ.

 

 

 

Тус танхимын нээлтэд Монгол алдар сургуулийн захирал Ж.Мөнх-Эрдэнэ, гүйцэтгэх захирал С.Цэрэндэжид, сургалтын менежер Х.Ариунтөгс, зөвлөх багш С.Отгонтуяа, нийгмийн ажилтан Ж.Саранчимэг нар хүрэлцэн ирж, МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагааны газрын дарга Н.Мягмарцоож, БаС-ийн захирал Г.Бямбацэрэн, ХА-ны дарга Д.Наранцэцэг, Оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн Т.Дуламрагчаа болон БаС-ийн хамт олон, оюутан залуус оролцсон юм.
Монгол алдар сургуулиас БаС-ийн оюутнуудтай хамтран бага насны хүүхдийг хөгжүүлдэг Япон улсын “ЁКОМИНЭ” сургалтын арга барил, хувь хүний хөгжлийн сургалтууд, аялал, экскурс зохион байгуулахаар төлөвлөж байна.
Монгол Алдар Сургууль-ийн хамт олонд талархал илэрхийлье.

 

 

 

Бусад мэдээ