СПОРТ ӨДӨРЛӨГ БОЛНО

“ХӨГЖӨӨНТЭЙ НАМАР ” биеийн тамирын өдөрлөгийг тухайн хичээлийн жилийн шинэ элсэгчдэд зориулан зохион байгуулдаг бөгөөд 2007-2008 оны хичээлийн жилээс эхлэн зохион байгуулагдсаар 15 дах жилтэйгээ золгож байна. Өдөрлөгөөр ангиуд хурд, хүч, авхаалж самбаагаа зорин уралдахаас гадна үе тэнгийнхэнтэйгээ танилцах, оюутан насны дурсамжийг бүтээх зэрэг олон олон зорилгыг шийдвэрлэдгээрээ онцлог юм. Энэхүү биеийн тамирын өдөрлөгийн агуулга нь жил ирэх тусам хөгжөөнтэй тоглоом наадгайгаар баяжигдан зохиогдож байна.

2023-2024 оны хичээлийн жилд

МУБИС-ийн Багшийн сургуулийн  шинэ элсэгчдийн дунд зохиогдох

 “ХӨГЖӨӨНТЭЙ НАМАР ” танилцах өдөрлөгийн удирдамж

 

Нэг. Тэмцээний зорилго: Оюутнуудын чөлөөт цагийг хөгжилтэй өнгөрүүлэх

Хоёр. Тэмцээн хэзээ, хаана

2023 оны 9 сарын 23-ны хагас сайн өдөр Багшийн сургуулийн талбайд зохиогдоно.

Гурав. Техникийн зөвлөгөөн

2023 оны 9 сарын 14-ны Пүрэв гарагт 313б тоот ангид болно. Ангийн ахлагч нар техникийн зөвлөгөөнд ирэхдээ ангийнхаа  мэдүүлгийг авч ирнэ үү.

Дөрөв. Шагнал урамшуулал

1-р байр нэг. Шилжин явах цом 1-р зэргийн өргөмжлөл 300,000₮

2-р байр нэг. 2-р зэргийн өргөмжлөл, 200,000₮

3-р байр нэг. 3-р зэргийн өргөмжлөл, 100,000₮

Тав. Тэмцээний зохион байгуулах баг

    • Багшийн сургуулийн захиргаа

Тэмцээний удирдамж боловсруулсан: ББАЗТ багш Д. Пүрэвдорж

 

Бусад мэдээ