БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ ХӨТӨЛБӨРИЙГ ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЛЭЭ

МУБИС-ийн  Багшийн сургуулийн хамт олон “Багш, бага боловсрол” хөтөлбөрөө Герман улсад төвтэй олон улсын магадлан итгэмжлэлийн ACQUIN байгууллагаар тус 2030 он хүртэл амжилттай магадлан итгэмжлүүллээ.

Магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардуулахаар  тус байгууллагын Гадаад харилцааны албаны дарга, доктор Жасмин Рудольф хүрэлцэн ирж, МУБИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын захирал Л.Мөнхтуяа, Багшийн сургуулийн захирал Г.Бямбацэрэн болон тэнхимийн эрхлэгч багш нарын төлөөлөл оролцон хүлээж авлаа. 

Ийнхүү магадлан итгэмжлэгдсэнээр Багшийн Сургуулийн төгсөгчдийн диплом Европын холбоо болон  ACQUIN-ий хамтын ажиллагаанд нэгдсэн улсуудад хүлээн зөвшөөрөгдөж байна. 

Бусад мэдээ