МУБИС, Айчи Боловсролын Их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд МБУС, БС, НХУС-ийн 10 оюутан, 6 багш 2024.11.14-26-ны хооронд Япон улсад Моноцүкүри фестивальд оролцлоо. Багшийн сургуулиас энэ үйл ажиллагаанд 2 багш 2 оюутан оролцоод ирлээ. Мөн Японы Айчи боловсролын их сургуулийн харьяа бага, дунд, ахлах сургуулиудтай танилцаж, хичээл ажиглах, сургалтын зарим үйл ажиллагаанд нь оролцохын зэрэгцээ үндэсний дуу хөгжим, тоглоом наадгай, хэл соёлоо сурталчилах үйл ажиллагааг зохион байгуулжээ. БС-ийн БАБ 3-курсын оюутан Б.Буянхишиг монгол бүжиг бүжиглэж, үндэсний бичиг соёлоо сурталчилсан бол БУБ-ийн 4-курсын оюутан Ц.Болорцэцэг морин хуур хөгжмөөр хуурдаж, үндэсний тоглоом наадгайн талаар сурталчиллаа. Оролцогч нарын зүгээс БС-ийн 1400 орчим оюутнаас шалгарч, Япон улсад туршлага хуримтлуулж, мэдлэг оюунаа тэлсэн 2 оюутандаа болон дэмжиж, томоохон боломж олгосон МБУТ, ХБТ-ийн хамт олон, БС-ийн захиргаа, удирдлагын бүрэлдэхүүнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлсэн байна.