МЭРГЭЖЛИЙН МАГАДЛАХ КОМИСС АЖИЛЛАА

БС-ийн Мэргэжлийн магадлах комисс 2024-оны 11 дүгээр сарын 19, 20, 21-ний өдрүүдэд ажиллаа. Мэргэжлийн магадлах комиссоор үндсэн орон тооны 36 багшийн сүүлийн гурван жилийн сургалт, эрдэм шинжилгээ, бүтээлч ажлын цагийн гүйцэтгэл болон албан тушаалын зэрэглэлийн шалгуур бүрэн биелүүлсэн эсэхийг холбогдох нотлох баримттай танилцаж, хянан магадлалаа.  Комиссын даргаар Б.Хадбаатар, гишүүд Б.Булган, Ц.Эрдэнэтуяа, Г.Заяабат, Ш.Дауренбек, нарийн бичиг Т.Энхмаа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж дуусгалаа.

“Профессор”-ын албан тушаалын зэрэглэлд ахиж ажиллах хүсэлт гаргасан багш А.Оюунтунгалаг, Ц.Дэлгэрсайхан нар, “Дэд профессор”-ын албан тушаалын зэрэглэлд ахиж ажиллах хүсэлт гаргасан багш Д.Амартүвшин, Г.Бямбатогтох, Г.Заяабат нар, “Ахлах багш”-ийн албан тушаалын зэрэглэлд ахиж ажиллах хүсэлт гаргасан багш Б.Хадбаатар, Б.Баярчимэг, Ч.Отгонбаяр, Г.Энхжаргал, Ш.Дауренбек, Б.Нанжид нарын нийт 11 багшийн холбогдох нотлох баримт, материал, хавтаснуудыг төв магадлах комисст өнөөдөр хүлээлгэн өглөө.

2025.11.25

Бусад мэдээ