Бага боловсрол болон Хөгжмийн боловсрол хөтөлбөрийн 3-р курсийн оюутнуудын ТЗД өнөөдөр амжилттай явж дууслаа. Энэ удаагийн дадлагын нийслэлийн ЕБС-уудад зохион байгуулсан юм. Туршин заах дадлагаар оюутнууд Дүнтэй 4 цаг, дүнгүй 6 цагийн хичээлийг удирдагч, зөвлөх багш, сургуулийн менежерийн хяналтад зааж, багш болох анхны гараа, итгэл үнэмшлийг батжуулдаг чухал дадлага болсон талаар оюутнууд ярьлаа. Мөн Багшийн сургуулийн дадлагыг хүлээж авсан ЕБС-уудын зүгээс талархал илэрхийлж цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.